Сайн байна уу, бид танд юугаар туслах вэ?
Khan аппликейшний шинэ хувилбарт биометр (хурууны хээ эсвэл царай таних) ашиглан нэвтрэх боломжтой боллоо. Нэмэлт хамгаалалттайгаар, хэдхэн секундын дотор дансандаа нэвтрэхийн тулд дараах гурван алхамт заавартай танилцана уу!
Алхам 1: Khan аппликейшний хамгийн сүүлийн үеийн хувилбарыг татаж авна уу. Khan аппликейшний хамгийн сүүлийн үеийн хувилбарыг хэрхэн татаж авах талаар мэдэхийн тулд энд дарна уу.
Алхам 2: Төхөөрөмж дээрээ биометр ашиглан нэвтрэх тохиргоог хийх
Android төхөөрөмж дээрх “Тохиргоо” (Settings) дүрс дээр дарна уу.
Доош гүйлгэж, “Нууц үг ба аюулгүй байдал” (Password & Security) хэсгийг сонгоно уу.
Хурууны хээ эсвэл царай таних (Face ID) тохиргоог нэмнэ үү. Дэлгэц дээрх зааврыг дагана уу.
Төхөөрөмж бүр дээр биометр ашиглан нэвтрэх тохиргоог хийх арга өөр өөр байдгийг анхаарна уу. Хэрэв та хэрхэн тохируулахаа мэдэхгүй байгаа бол тухайн төхөөрөмжийн албан ёсны вэбсайтад зочилж, холбогдох зааврыг харна уу.
Алхам 3: Khan аппликейшн дээр биометр ашиглан нэвтрэх тохиргоог хийх
Khan аппликейшнээ нээж, дансандаа нэвтэрнэ үү.
“Биометр тохируулах” (Set Up Biometrics) хэсэг дээр дарна уу.
Энэхүү функцийг идэвхжүүлэхийн тулд дарна уу.
Дансны нууц үгээ оруулна уу.
Тохиргоо амжилттай хийгдлээ. Одоо та Khan аппликейшн дээрх биометр (хурууны хээ болон царай таних) ашиглан нэвтрэх шинэ функцээр нэмэлт хамгаалалт авах боломжтой боллоо!