Биометрик нэвтрэлт (Хурууны хээ ба Нүүр таних)

Khan аппликейшний шинэ хувилбарт биометрик (хурууны хээ эсвэл царай таних) ашиглан нэвтрэх боломжтой боллоо. Нэмэлт хамгаалалттайгаар, хэдхэн секундын дотор өөрийн бүртгэлдээ нэвтрэхийн тулд дараах гурван алхамт заавартай танилцана уу!

Алхам 1: Khan аппликейшний хамгийн сүүлийн үеийн хувилбарыг татаж авна уу. Аппликейшнийг хэрхэн татаж авах талаар мэдээлэл авах бол энд дарна уу.

Алхам 2: Төхөөрөмж дээрээ биометрик нэвтрэлтийг тохируулах

Android төхөөрөмж дээрх “Тохиргоо” (Settings) хэсэгт орно уу.
Доош гүйлгэж, “Нууц үг ба аюулгүй байдал” (Password & Security) хэсгийг сонгоно уу.
Хурууны хээ эсвэл царай таних (Face ID) тохиргоог нэмнэ үү. Дэлгэц дээрх зааврыг дагана уу.
Төхөөрөмж бүр дээр биометрик нэвтрэлтийг тохируулах арга өөр өөр байдгийг анхаарна уу. Хэрэв хэрхэн тохируулахаа мэдэхгүй байгаа бол тухайн төхөөрөмжийн албан ёсны вэбсайтад зочилж, холбогдох зааврыг харна уу.

Алхам 3: Khan аппликейшн дээр биометрик нэвтрэлтийг тохируулах

Khan аппликейшнээ нээж, өөрийн Khan бүртгэлдээ нэвтэрнэ үү.
“Биометрик тохируулах” (Set Up Biometrics) хэсэгт дарна уу.
Энэхүү функцийг идэвхжүүлнэ үү.
Бүртгэлийн нууц үгээ оруулна уу.
Тохиргоо амжилттай хийгдлээ. Одоо та Khan аппликейшн дээрх биометрик нэвтрэлтийн (хурууны хээ болон царай таних) шинэ функцээр нэмэлт хамгаалалт авах боломжтой боллоо!

13170cookie-checkБиометрик нэвтрэлт (Хурууны хээ ба Нүүр таних)