Сайн байна уу, бид танд юугаар туслах вэ?
“Deal or No Deal Live” бол онлайн тоглогчдын тоо хязгааргүйгээр оролцож, хамгийн өндөр мөнгөн шагналын төлөө тоглох боломжтой, олон үе шаттай, өвөрмөц шууд дамжуулалттай тоглоом юм. Тоглоомын зорилго бол сүүлийн 16 цүнхэнд буй мөнгөний нийт дүн нь “Банкир”-ын санал болгож буй дүнгээс их байх эсэхийг таамаглах явдал юм.
“Deal or No Deal” тоглоомд оролцох эрх авахын тулд та гурван эргэлдэгч хэсэгтэй сейфний хүрдний (wheel) алтан хэсгүүдийг хүрдний дээд хэсэгт тааруулан зогсоох хэрэгтэй. Эргүүлж эхлэхээсээ өмнө та хамгийн их шагнал агуулсан байх цүнхийг сонгох боломжтой. Таны хийсэн эргэлт бүр нь хамгийн их шагналтай цүнхэн дэх мөнгөний хэмжээг таны бооцооны дүнгийн 75-аас 500 дахин их хэмжээгээр тогтоодог. Таны бооцоо өндөр байх тусам тоглоомд оролцох эрх авах үеийн цүнхнүүд дэх мөнгөний дүн мөн өндөр байна.
Эрхээ авсны дараа “Top Up” (дүн нэмэгдүүлэх) хүрд гарч ирнэ. Хэрэв та сонгосон цүнхэн дэх мөнгөний хэмжээг бооцооны дүнгийнхээ 5-аас 50 дахин их хэмжээгээр нэмэгдүүлэхийг хүсвэл нэмэлт бооцооны дүнгээ сонгож, өгөгдсөн хугацаанд хэдэн ч удаа хүрдээ эргүүлэх боломжтой; хүрд хаана зогсоно, тухайн дүн таны сонгосон цүнхэнд нэмэгдэнэ. Бооцооны доод болон дээд хязгаар нь тухайн ширээний хязгаарлалтаас хамаарна.
Үүний дараа шууд хөтлөгчтэй “Deal or No Deal” тоглоом эхэлнэ. Энэ бол алдарт телевизийн шоуны танил дүр төрх, уур амьсгалыг шингээсэн, сэтгэлийн хөдөлгөөн, аз, зөн совин шаардсан эрч хүчтэй өрсөлдөөн юм. “Банкир”-тай хэлэлцээр хийж, дэлхий даяар алдартай “Deal or No Deal?” (Тохиролцох уу, эсвэл үгүй юу?) гэсэн асуултад хариулаарай.