Сайн байна уу, бид танд юугаар туслах вэ?
“Teen Patti” гэдэг нэр нь Хинди хэлээр “гурван хөзөр” гэсэн утгатай бөгөөд уг тоглоомыг Жокер хөзрийг хассан, 52 хөзрийн багцаар тоглодог. Үүнд “Ас” (Ace) хөзөр нь хамгийн өндөр үнэлгээтэй, харин “Хоёр” (Two) хөзөр нь хамгийн бага үнэлгээтэйд тооцогддог. Та А тоглогч эсвэл Б тоглогчийн хөзрийн хослолын аль нь илүү өндөр зэрэглэлтэй байх дээр бооцоо тавих боломжтой.
Боломжит хослолуудын зэрэглэлийг өндрөөс нам руу нь дараах байдлаар ангилдаг:
1. Pure Sequence буюу Straight Flush (Цэвэр дараалал): Ижил дүрс бүхий, дараалсан гурван хөзөр.
2. Trail буюу Three of a Kind (Гурвал): Ижил үнэлгээтэй гурван хөзөр.
3. Sequence буюу Straight (Дараалал): Дараалсан гурван хөзөр (гэхдээ бүгд ижил дүрс байх албагүй).
4. Color буюу Flush (Өнгө/Флаш): Ижил дүрс бүхий, гэхдээ дараалал үүсгээгүй гурван хөзөр. Хэрэв хоёр тоглогч хоёулаа “Флаш” хослолтой байвал хамгийн өндөр үнэлгээтэй хөзрийг нь харьцуулж ялагчийг тодруулна.
5. Pair буюу Two of a Kind (Хос): Ижил үнэлгээтэй хоёр хөзөр. Хоёр хос хослолыг харьцуулахад илүү өндөр үнэлгээтэй хос бүхий тоглогч ялна.
6. High Card (Өндөр хөзөр): Хос, дараалал эсвэл “Флаш” хослол бүрдүүлээгүй тохиолдол. Хэрэв тоглогчдын хамгийн өндөр хөзөр ижил байвал дараагийн өндөр хөзрийг харьцуулж ялагчийг тодорхойлно.